Хүмүүн биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотнынхоо хүмүүсийг ЭРГЭН ДУРСАХ дэлхийн өдрийг "Нью Семетри ХХК болон ""Улаанбаатар буян" ХХК 6 дахь удаагаа буюу 2022 оны 09-р сарын 18-ны өдөр Самбалхүндэв буюу 70 давхрын оршуулгын газрын ТӨСЛИЙН ТАЛБАЙД зохион байгуулах гэж байна.
Латин Америкийн оршуулгын холбоо (ALPAR) нь 2012 оноос эхлэн Амьдралын төлөөх дэлхийн нэгдэл буюу Бурхан бологсдыг дурсах өдрийг тэмдэглэсээр ирсэн бөгөөд тус өдрийг дэлхий даяар 28 улс, 54 хот, 90 мянга гаруй хүмүүс нэгдэн тэмдэглэдэг байна.
Энэхүү өдөр Самбалхүндэв буюу 70 давхрын оршуулгын газрын "ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-н төслийн талбайд зуурт одогсдынхоо гэгээн дурсгалд зориулан зулзаган мод тарьж буян үйлдэхийг урьж байна.