70 давхарын оршуулгын газарт дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийтэлсэн :0 хоногийн өмнө

post

Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатутын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн байна.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолд тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд тусгаснаар тус оршуулгын газар нь 73,9 га талбайтай, мөн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хийсэн тооллогоор 47,6 мянган шарил байх бөгөөд 35,3 хувь буюу 16,8 мянга нь эвдэрч муудсан, 1,1 хувь буюу 0,5 мянга нь ухагдаж тоногдсон байдалтай байна.

Улмаар Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, цаашлаад нийслэл хотын хүнсний үндсэн түүхий эдийн захтай зэрэгцэн оршиж буй тус тухайн оршуулгын газрыг нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг.

“Нью Семетри” ХХК-ийн зүгээс олон жилийн хүлээлт үүсгээд буй тус төслийн ач холбогдлыг харгалзан төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишиг тогтоох хүрээнд Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газарт Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг санаачлаад байн

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдийн булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэнзан газраас гарган чандарлаж, чандарыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөсөн болно.

footer

Утас : 7210-0101

Хаяг : СБД, 1-р хороо, Автозамчдын гудамж 54

И-мэйл: [email protected]

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.