Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэлээ...

Нийтэлсэн :0 хоногийн өмнө

post

“Далан давхар” оршуулгын газрыг үе шаттайгаар хэсэгчилсэн байдлаар тохижуулах буюу эхний ээлжинд 10га газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэлээ.

post

Нийслэл хот хаяагаа тэлж хүн ам өсөхийн зэрэгцээ түүнийг тойрсон олон асуудал бидний өмнө тулгамдаж байна. Үүний нэг нь өнөөдрийн бидний хэлэлцэж буй оршуулгын зан үйлийн тулгамдсан асуудлууд билээ.

Монгол улсын хэмжээнд жилд дундажаар 15000 орчим нас баралт бүртгэгддэг үүний 50 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгддэг гэсэн статистик мэдээ байна. Нийт нас баралтын 20 хүрэхгүй хувь нь чандарлан оршоох зан үйлээр, 80% нь газарт оршоох буюу далд оршоох зан үйлээр үйлчилгээ авсаар байна.

Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр бурхан болоочийг чандарлах, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд залах ажлыг хийхээр эхний ээлжид 10 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар танилцуулж дэмжигдэн холбогдох шийдвэрүүд гарлаа.

post

Өнөөдөр Нийслэлийн нутаг дэвсгэрийн 758,5 га талбайг оршуулгад зарцуулаад байна. Үүнээс 524,5 га газар нь зөвшөөрөгдсөн, 176,5 га талбай нь албан ёсоор хаагдсан, 57,5 га талбайд зөвшөөрөлгүй оршуулга хийгдсээр байна.

Цаашид суурьшлын бүсэд оршуулгын газар байх нь хүн хийгээд байгаль экологид хор нөлөө ихтэйгээс гадна уламжлалт ёс заншил, соёлд нийцэхгүй, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч аж төрөхөд сөрөг үр дагавруудыг үүсгэсээр байна.

Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан, МБШТ Гандантэгчилэн хийд, Буяны зан үйлийн холбоо ТББ-тай хамтран оршуулгын зан үйл, салбарын өнөөгийн байдал, нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөөлөл, тулгамдаж буй асуудал хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор дараах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

post
post
footer

Утас : 7210-0101

Хаяг : СБД, 1-р хороо, Автозамчдын гудамж 54

И-мэйл: [email protected]

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.