• sambalkhundev70@gmail.com
    и-мэйл хаяг
  • 72100101
    лавлах төв

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн төслийн үйл явц

Нийтэлсэн: 2 долоо хоног, 3 өдөр өмнө


Нийслэлийн иргэдийн дунд удтал хүлээлт үүсгээд байсан Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөн тохижуулах төсөл бодитой ажил хэрэг болон үргэлжилж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 11-р сарын 06-ны өдрийн хуралдаанаар Далан давхарын оршуулгын газарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцэж 109 дүгээр тогтоол гарч, төсөл хэрэгжих талбайн солбицлын цэгийг баталсан юм. Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар уг төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгосны дагуу олон улсын стандарт хэрэгжүүлэгч "Нью Семетри" ХХК уг төслийг хэрэгжүүлж байна.






Энэхүү хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 10 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд 2022.04.15-2022.05.30-ны өдрийг хүртэл хугацаанд төслийн талбайд багтсан 1049 шарилын ар гэрийнхэн холбоо тогтоож, тэдгээрийн хүсэлт, сонголтын дагуу хяналтын дор холбогдох зан үйлийг гүйцэтгэж 944 талийгаачийн шарилыг гарган, чандарласан ба чандар/шүтээнийг "Улаанбаатар буян" ХХК-ийн буяны төв цогцолборуудад түр хадгалаж байна.



Батлагдсан төлөвлөгөөний дагуу 2022.06.01-ний өдрөөс эхлэн нэгдсэн байдлаар шарил нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байна. Энэ хүрээнд ар гэрийн хувьд зөвхөн өдөр сонгох боломжгүй болох бөгөөд товлосон өдөр гаргах явцад биеэр хяналт тавих, зан үйл гүйцэтгэх, талийгаачийг чандарлах байршил болон хадгалах хэлбэрийг сонгох эрх нээлттэй хэвээр байгаа болно.


Иргэд та бүхэн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай www.sambalkhundev.mn сайтад хандахаас гадна 7210-0101 утсаар авна уу!

icon