• sambalkhundev70@gmail.com
    и-мэйл хаяг
  • 72100101
    лавлах төв

ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ЭХНИЙ ҮЕ ШАТ ДУУСЛАА

Нийтэлсэн: 1 сар, 1 долоо хоног өмнө

Далан давхар/Самбалхүндэв/-ийн оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөн тохижуулах төслийн эхний үе шат буюу газар чөлөөлөх ажлыг 2022 оны 4 сарын 14-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Чөлөөлсөн 10 га талбайн хөрсний ариутгалыг 2 удаагийн давтамжтайгаар мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгээд байна.

Одоогийн байдлаар Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэсгийн газар, шорооны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 9 сард мод тарилт хийх бэлтгэлийг хангаж байна. 

Батлагдсан төлөвлөгөөний дагуу хөрсийг нэг жилийн хугацаанд амраах бөгөөд 2023.05-09 саруудад шашны зан үйлийн дагуу чандар (шүтээнийг) залах, 2023.10 сард Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа хийгдэх болно.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.sambalkhundev.mn сайт болон 72100101 утсаар холбогдох, мөн Улаанбаатар буян ХХК-ийн төв байранд ажлын өдрүүдээр биечлэн ирж авах боломжтой.

Амгалан орчин - Ашдын буян

icon