• sambalkhundev70@gmail.com
    и-мэйл хаяг
  • 72100101
    лавлах төв

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэлээ...

Нийтэлсэн: 8 сар, 3 долоо хоног өмнө

“Далан давхар” оршуулгын газрыг үе шаттайгаар хэсэгчилсэн байдлаар тохижуулах буюу эхний ээлжинд 10га газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, Далан даврын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.

Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр бурхан болоочыг чандарлах, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд залах ажлыг хийхээр эхний ээлжинд 10 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар танилцуулж дэмжигдэн холбогдох шийдвэрүүд гарлаа.

icon