• sambalkhundev70@gmail.com
    и-мэйл хаяг
  • 72100101
    лавлах төв

Бурхан бологсдыг дурсах өдөр -2022

Нийтэлсэн: 3 долоо хоног, 1 өдөр өмнө


Хүмүүн биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг ЭРГЭН ДУРСАХ дэлхийн өдрийг "Нью Семетри ХХК болон ""Улаанбаатар буян" ХХК 6 дахь удаагаа буюу 2022 оны 09-р сарын 18-ны өдөр Самбалхүндэв буюу 70 давхарын оршуулгын газрын ТӨСЛИЙН ТАЛБАЙД зохион байгуулах гэж байна.

Латин Америкийн оршуулгын холбоо (ALPAR) нь 2012 оноос эхлэн Амьдралын төлөөх дэлхийн нэгдэл буюу Бурхан бологсдыг дурсах өдрийг тэмдэглэсээр ирсэн бөгөөд тус өдрийг дэлхий даяар 28 улс, 54 хот, 90 мянга гаруй хүмүүс нэгдэн тэмдэглэдэг байна.

Энэхүү өдөр Самбалхүндэв буюу 70 давхрын оршуулгын газрын "ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-н төслийн талбайд зуурт одогсдынхоо гэгээн дурсгалд зориулан зулзаган мод тарьж буян үйлдэхийг урьж байна.

Мод тарих захиалга өгөх: https://forms.gle/b9jrQBmd9Gguz7K48 /Эхний 100 хүн/

Бурхан бологсдыг дурсах өдөр 9 сарын 18-ны НЯМ гаригт уулзацгаая 


Бурхан бологсдыг дурсах өдрийн хөтөлбөр: 




Дэлгэрэнгүй мэдээллийг: 7210-0101

icon